Танилцуулга

 Акватерм ХХК нь Монгол улс дахь барилгын салбарын хэрэгцээ шаардлага хангасан чанарын баталгаатай ган хэвлэмэл радиатор, цэвэр ус, гадна, дотор бохирын шугамын хоолой, холбох хэрэгсэлийн хамт, ариун цэврийн өрөөний тоноглол, плита, халуун усны бойлер, тэлэлтийн болон нөөцийн сав зэрэг сантехникийн бараа материалуудыг Герман, Итали, Польш, Турк, Испани, Франц зэрэг Европын улс орнуудаас түргэн шуурхай импортлон, дотоодын зах зээлд тогтмол нийлүүлдэг юм.

Манай компани Монгол улсын барилгын салбарын зах зээлд идэвхитэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг ихэнхи барилга угсралтын компаниуд, хувь хүмүүстэй хамтран ажилладаг. Бид тэдгээрийн хэрэгцээ шаардлага, ашиг сонирхолд нийцсэн, дэвшилтэд технологиор үйлдвэрлэсэн барилгын материалыг нийлүүлэх, сантехник угсралтын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, салбартаа тэргүүлэгч компани болох зорилго тавин ажиллаж байна.

Акватерм ХХК нь өнөөдрийн байдлаар доорхи барилгын материалуудыг дотоодын зах зээлд нийлүүлж байгаа ба гадаадын улс орны нийт 22 үйлдвэрлэгчийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Мөн 2012 оноос Монгол Нью Пластик ХХК нь дотор бохирын шугамын хоолой, түүний холбох хэрэгсэлүүдийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэнээр манай компани албан ёсны борлуулагчаар нь ажиллаж эхэллээ.

Барааны нэр, төрөл Улс орон
1 Гадна, дотор бохирын шугам хоолой, холбох хэрэгсэл Монгол, Герман, Польш
2 Ган хэвлэмэл радиатор Турк
3 Энгийн болон шалны халаалтын шугам хоолой, холбох хэрэгсэл Итали, Польш
4 Энгийн болон шалны халаалтын коллектор Итали, Польш
5 Цэвэр усны шугам хоолой, холбох хэрэгсэл Итали, Польш
6 Эргэлтийн болон шахалтын насос Итали
7 Хэрэглээний халуун усны бойлер, агшин зуурын ус халаагч Польш
8 Тэлэлтийн сав Итали
9 Энгийн болон гоёлын холигч, шүршүүр Польш
10 Энгийн болон гоёлын плита Польш
11 Ариун цэврийн өрөөний тоноглол Польш
12 Угаалтуур, суултуурын энгийн болон гоёлын сифон Франц, Польш